Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас “Жаст Ойл” ХХК дизель түлшний үнийг литр тутамд нь 30 төгрөгөөр хямдруулсан тухай мэдэгдлээ. ШӨХТГ-ын хэвлэлийн албаны мэдээлснээр “Энэхүү үйлдэл нь тус зах зээл дээр шатахууны хомсдол үүсээгүй төдийгүй одоогийн байдлаар үнэ нэмэх нь төдийлөн оновчтой шийдэл биш байсныг давхар нотолсон хэрэг. Тиймээс ШӨХТГ-ын хүсэлтийн дагуу “Шунхлай” ХХК-д олгосон хөнгөлөттэй зээлийг татан авах шийдвэрийг Монгол банкнаас дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ