Иоко Оно галт зэвсгийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Иоко Оно галт зэвсгийг эсэргүүцэв

Алдарт “Beatles” хамтлагийн дуучин Жон Ленноны эхнэр, Японы жүжигчин энх тайвны зүтгэлтэн Иоко Оно 2011 онд олон сая хэрэглэгчтэй сүлжээ сайтуудын нэг Твитерийн хамгийн идэвхитэй хэрэглэгчээр шалгарч байсан удаатай. Тэгвэл саяхан тэрээр нөхөр Жон Леннонтой хуримласаны 44  жилийн ойд зориулж гэмт этгээдийн гарт буудуулж амь насаа алдсан нөхрийнхөө цустай нүдний шилний зургийг Твитертээ тавьж Америкийн галт зэвсгийн тухай хуулийг чангатгах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Тэрээр нөхрөө 1980 оны 12 дугаар сарын найманд бусдын гарт буудуулан амиа алдаж тухайн үедээ дэлхий даяар шуугиан тариад байсан дээрх аймшигт хэргийг эргэн дурсаж одоо ч олон мянган хүн галт зэвсэгтэй гэмт этгээдийн гарт амиа насаа алдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Өдгөө 79 настай Иоко өчигдөр өглөө ийнхүү өөрийн Твитертээ галт зэвсэгтэй гэмт этгээдүүдийн золиос болж байгаа дээрх хэргүүдийг төгсгөл болгон энх тайван амар амгалан орчинг хүсч байгаагаа мэдэгдсэн байна.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж