Сэтгүүлч Ж.Бямбасайханы ном хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Ж.Бямбасайханы ном хэвлэгджээ

“Тамаас ирсэн солиот” хэмээх содон нэртэй нэгэн ном утга зохиолын ертөнцөд мэндэлжээ. Энэхүү номыг сэтгүүлч, зохиолч Ж.Бямбасайхан бүтээсэн бөгөөд “Тамаас ирсэн солиот” тууж тэргүүтэй зохиогчийн уран сэтгэмж, сэтгүүлчийн эрэл хайгуулыг хослуулсан өгүүллэгүүд багтсан байна.

Ж.Бямбасайхан нь сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажиллахдаа улстөр, эрэн сурвалжлахын чиглэлээр дорвитой нийтлэлүүд бичин, уншигч олондоо хүргэсээр иржээ.

Харин “Тамаас ирсэн солиот” хэмээх энэхүү ном нь түүний уран зохиолын чиглэлээр туурвисан анхны бүтээл аж. Тэрээр уг номондоо “Тамаас ирсэн солиот” туужаасаа гадна “Шившиг”, “Гүүрэн дээрх бүсгүй”, “15 насны минь хайр”, “Чулууг шүүсэн нь”, “Ээж уул”, “Нам гүм” зэрэг 18 өгүүллэгээ оруулжээ. Зохиогч номынхоо өмнөтгөлийн оронд “Амьдрал бол тэгш хэм. Чи аль талд нь гарна, тэнд ялгаагүй сайн, муу байж л таарна” хэмээн өвөрмөц бодролоо бичсэн байна.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж