
Израилийн нисэх хүчин энэ сарын 26-нд Газын зурвасын хоёр цэгт агаарын цохилт хийж, 15 палестин иргэнийг шархдуулжээ. Тавдугаар сарын 25-ны өдөр лалын дайчид Израилийн нутгийг минометаар буудсаны хариуд нисэх хүчин палестинчуудын хоёр нууц хонгилыг бөмбөгдсөн байна. Энэ үеэр наад зах нь 15 хүн шархадсан аж. Тавдугаар сарын 25-ны өдөр палестины террористууд Нат

ив а-Асара гэх Израилийн суурины зүг хоёр мина харвасан нь задгай газар дэлбэрч, онцын хохирол учруулаагүй байна. Онгоцны цохилтыг Израилийн зүг ухсан хонгилууд руу чиглүүлж, хоёр хонгилыг эвдлэн нураасан байна.