Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслалаа

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслалаа

Өвөлжилтийн байдал хүндэрсэн сумдын малчдад туслах уриалгыг нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн Нутгийн Захиргааны  байгууллагын ажилтнууд  дэмжин нэг өдрийн цалингаа буюу 132 сая төгрөгийг хандивлажээ.

Уг хандивыг Малчдад туслах хандивын дансанд байршуулсан батламжийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, ҮХАА-н дэд сайд Ц.Туваанд өнөөдөр гардуулсан байна.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “МУ-ын Ерөнхийлөгчийн уриалгыг нийслэлийнхэн дэмжиж, бүх албан хаагчид идэвхтэй оролцон туслалцаа үзүүллээ. Цаашид ямар  дэмжлэг шаардлагатай байна бид харамгүй туслах болно” гэдгийг онцолсон юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж