Нийслэлийн бүсийн гандболын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн бүсийн гандболын тэмцээн болно

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын оюутны спортын их наадам эх орон даяар спортын 15 төрлөөр амжилттай явагдаж байна. Энэхүү их наадам нь Засгийн газрын тогтоолын дагуу явагдаж байгаа учир тэргүүн байранд шалгарсан баг тамирчид нь мөнгөн шагнал, их наадмын медаль, өргөмжлөлийг гардан авах юм.
Нийслэлийн бүсийн гандболын тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болж, 10 их, дээд сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй 10 баг оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн өнөөдрөөс гуравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зааланд явагдах ба ШУТИС, МУИС, МУБИС, Мон-Алтиус БТДС, Аварга ДС, ХААИС, ЭМШУИС, ҮБТДС, БХИС, ХСИС-ийн оюутан тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн их наадмын нэгдсэн зааврын дагуу эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 12 тамирчингаас бүрдэж байр эзлүүлэх журмаар явагдах ба шалгарсан баг тамирчид шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Биеийн тамир сургуулийн сургалтын албаны дарга, олон улсын шүүгч Д.Энэбиш ажиллаж байна гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж