Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ өдрүүдэд МАХН, МАН-тай нэгдэх эсэх талаар удаан хугацаанд яригдсан. Хоёр нам нэгдэх эсэх талаар МАХН-ыхан ч МАН-ынхан ч нэгдэхэд буруудах зүйл байхгүй гэж байсан боловч МАХН-ын Засгийн газартай байгуулсан гэрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд ч хамтарч, дэмжиж оролцоно гэсний дагуу нэгдэх боломжгүй гэх хүмүүс байсан билээ.
МАХН, МАН-ын гишүүдийн амнаас угаасаа угшил нэгтэй гэх нэршил олон гарах болсон нь ийнхүү МАХН-ыг ажлын хэсэг гаргахад хүргэсэн бололтой. Ажлын хэсэг ойрын хугацаанд шийдвэрлэж, судлахаар боллоо. Угшилтайгаа нэгдэх эсэх шийдвэр хэзээ гарах, ямар үр дүн гарах нь олон хүнд сонирхол дагуулсан асуулт болж үлдлээ.