Гаалийн орлогын дүнг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Гаалийн орлогын дүнг танилцуулав

Гаалийн ерөнхий газраас гаалийн
орлогын эхний улирлын дүнг нэгтгэн гаргажээ. Гаалийн байгууллага
системийн хэмжээнд оны эхний гурван сард улсын төсөвт орлого оруулахаар
төлөвлөсөн төлөвлөгөөгөө 127.4 хувиар биелүүлсэн байна. Энэ нь  өнгөрсөн
оны мөн үетэй харьцуулбал 66.3  хувиар буюу 58.9 тэрбум төгрөгөөр өссөн
үзүүлэлт аж. Нэр төрлөөр нь ангилбал импортын пивоны онцгой албан
татвар 63.5  сая төгрөгөөр, экспортын гаалийн татвар  1474.3 сая
төгрөгөөр тус тус буурсан бол  автомашины онцгой албан татвар 1091.7сая
төгрөгөөр, гаалийн татвар 9523.7 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан
татвар 22253.7 сая төгрөгөөр, автобензин, дизель түлшний албан татвар
300.8 сая төгрөгөөр, архи тамхины онцгой албан татвар 3932.5 сая
төгрөгөөр, нефть бүтээгдэхүүний онцгой албан татвар 3814.1 сая
төгрөгөөр  тус тус өссөн байна. 

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж