Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Наурыз баярын битүүний өдөр казах түмний өдөрлөгт оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчид казах залуу сургуультай бүргэдийнхээ хамтаар бүжиг бүжиж сонирхуулжээ. Бүргэдийн элин халин дүүлэн нисэх хөдөлгөөнийг дуурайн бүжиглэх эзнийхээ исгэрэх дохиогоор сургуультай бүргэд гар, хүзүүн дээр нь ээлжлэн сууж, далавчаа дэвж донж нэмсэн гэнэ.

Хоёр бяцхан охин жороо морины явдал дуурайсан бүжиг хийж олныг хөгжөөжээ. Ерөнхийлөгч “Бага нь хүү юу,  охин уу” гэсэн асуултдаа “Бага нь охин, том нь бас охин. Хоёулаа охин” гэсэн хариу сонсч гэр дүүрэн наргиан болжээ. Оросын “Ийм нэгэн явдал” киноны Новосельцевийн “Нэг нь хүү, нөгөө нь бас хүү” гэдэг хошин үг шиг л юм болж гэнэ шүү.

Д.ОЮУН

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж