Ерөнхийлөгч бата сонсч, шүүс хөндөв

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бата сонсч, шүүс хөндөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд болж байгаа казах түмний Наурызын баярын өргөө гэрт зочилж Нарны баярын хүндэтгэлийн шүүс болох хонины толгой, чанасан маханд эхлэн гар хүрч хөндөв. Монголчуудын сар шинийн гол шүүс ууц байдаг бол казах түмнийх хонины толгой байдаг бололтой.

Ерөнхийлөгчийг хонины толгой хөндсөний дараа өндөр настан аксакал алга дэлгэн бата ерөөл айлтгаж, "Улыс тынулыкүж Наурыз мерекелер зкутты болсын. Улысон, акмолболсын" буюу “Улс орны маань үйлс бүтэмжтэй, Наурызын баяр налгар болох болтугай. Тер төвшин, түмэн амгалан, идээ будаа арвин байх болтугай” гэсэн мэндчилгээ дэвшүүлж, залууст идээ, шүүснээс хишиг тараав. Казах заншлаар Наурызын баяраар 40 айлаар орж көжэ шөл уудаг ёстойг УИХ-ын гишүүн А.Бакей Ерөнхийлөгчид хэлнэ лээ.

Д.ОЮУН

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж