Нийтлэлч Хайнжамцын Бүрэнтогтох

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Нийтлэлч Хайнжамцын Бүрэнтогтох

Нийтлэлч Хайнжамцын Бүрэнтогтох

  • 1966 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн.
  • 1974-1984 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын дунд сургууль, Эрдэнэт хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, Нийслэлийн 6, 67, 76 дугаар дунд сургуулиудыг дамжин суралцаж бүрэн дунд боловсролтой болсон.
  • 1984-1990 онд Москва хотын Энергетикийн дээд сургуулийг (МЭИ) төгсөж, дулааны инженерийн диплом эзэмшсэн.
  • 1994-1996 оны хооронд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуульд суралцаж эрх зүйч хэмээсэн дипломтой болсон.

1990–1997 онд “Монголын залуучууд”, Монголын радио, “Үнэн” сонинд сурвалжлагч, редактор, “Соёмбо” хамтлагийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга зэрэг ажил хөдөлмөр эрхэлж байв. 1993-1994 онд Улсын Ерөнхий Прокурорын газарт ажилтан байв. 1992 онд “Капитал” хэмээх сониныг Ш.Уянга, Ц. Батбаяр нартай хамтран байгуулж байсан болно. 1994-1996 хуулийн төв байгуулагуудын “Монгол тамга” сонины Ерөнхий эрхлэгчээр ажилласан. 1997- 2003 онд “Гэгээ” компаны захирал, Уурын зуухны ашиглалтын газрын дарга зэрэг ажил эрхэлж байв. 2003 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хэлтсийн даргын ажлыг хэдэн сар эрхлэв. 2006 он хүртэл хувийн журмаар амьдарч байгаад 2006-2009 оны нэгдүгээр сар хүртэл Барилга, хот байгуулалтын яаманд газрын орлогч дарга, сайдын зөвлөх, мэргэжилтэн зэрэг ажил хийв. 2009 оны 10 дугаар сар хүртэл хувийн журмаар амьдарч байгаад Онцгой байдлын ерөнхий газарт олон нийттэй харилцах хэлтсийн даргын ажлыг 2012 оны 5 дугаар сар хүртэл хашиж  байгаад хувийн гачигдлаар гарч, мөн ондоо Үндэсний өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд тоймчоор ажиллаж байна.

  • 1989 онд хүүхдийн кино бичиж “ Ганаагийн паян” гэдэг кино болж 1991 онд гарсан болно. Мөн “Хадагтай ембүү” кино бичилцсэн. Радио жүжгүүд бичиж радиогоор нэвтрүүлж байсан болно. (1987-1990 он)  2010 онд “Аварга мод” номыг Х.Наранхүүгийн хамт бичсэн. Өгүүлэл, нийтлэл, ярилцлага, найруулал 1000 гаруйг сонин хэвлэл болон радио нэвтрүүлгээр олон түмэнд хүргэсэн болно. 
  • 1990 онд Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны гишүүн болсон.
  • Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж