Татварынхан авлигаас ангид ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Татварынхан авлигаас ангид ажиллана

Үндэсний татварын албаны удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдрөөс эхэлжээ. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, дүүргийн татварын албаны удирдах ажилтнууд оролцож байгаа бөгөөд тэд Монгол Улсын төсөв, татвар тойрсон асуудлаар сургалтад сууж буй ажээ.

ТЕГ-ын дарга Т.Батмагнай маргааш “Үндэсний татварын албаны 2012 оны ажлын дүн, 2013 оны зорилт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Тэрбээр  татварын албыг  авлигаас ангид байх чиглэлээр олон дорвитой шинэчлэл хийж эхлүүлсэн бөгөөд, зөвлөгөөний хүрээнд Авлигатай тэмцэх газрын Авлигаас ангид ажиллах гэрээнд Татварын албаны удирдах ажилтнууд гарын үсэг зурах юм байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж