257 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжав

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

257 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжав

Монголбанк өчигдөр үнэт цаасны ээлжит арилжаагаа хийж 257 тэрбум төгрөгийн богино хугацаатай үнэт цаас худалдав. Төв банкнаас арилжааны банкуудад буй илүүдэл нөөцийг татан төвлөрүүлэхээр үнэт цаас гаргадаг бөгөөд богино хугацаатай үнэт цаасны арилжааг долоо хоногт нэг удаа, урт хугацаатай үнэт цаасны арилжааг 14 хоногт нэг удаа хийдэг. Хамгийн сүүлийн урт хугацаатай үнэт цаасны арилжаагаар Төв банк 56 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

 Дээрх үнэт цаас нь 10.99 хувь жигнэсэн дундаж хүүтэй ажээ. Уг нь үнэт цаасыг тогтсон 10 хувийн хүүтэй арилждаг байснаа больж, саяхнаас хөрвөх хүүтэй болгосон гэнэ. Мөн арилжааны банкуудаас саналыг нь авч, хамгийн бага хүүгийн санал ирүүлсэн эхний банкуудад үнэт цаасаа арилждаг болжээ.

Б.Сүрэн 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж