Хангайн бүсийн сургалт Орхон аймагт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Хангайн бүсийн сургалт Орхон аймагт эхэллээ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, түүний харьяа Спортын бэлтгэлийн төвөөс зохион байгуулж буй "Биеийн тамир, спортын үйл ажиллагааг сайжруулах нь" сэдэвт хангайн бүсийн сургалт өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Гуравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэх сургалтад Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Орхон аймгийн нийт 80 гаруй биеийн тамирын багш, арга зүйчид хамрагдаж байна. Уг сургалт шинэ яам болоод спортын бэлтгэлийн төвийн үйл ажиллагаа болоод аймгуудын спорт хороодын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөх, санал солилцох, өсвөрийн баг тамирчдад аймаг, орон нутгийн удирдлагуудын анхаарлыг хандуулах гээд талын зорилго, төлөвлөгөөтэй. Сургалтыг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, тус төвийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа, Эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга Б.Ганзориг нарын спортын удирдлагууд болон мэргэжилтнүүд удирдан явуулж байна.

Өмнө нь нийслэлд, энэ удаа Хангайн бүсийг хамран зохион байгуулаад байгаа  "Биеийн тамир, спортын үйл ажиллагааг сайжруулах нь" сургалт ирэх сард баруун бүсийнхнийг хамарна.

Б.БАЯСАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж