Тавдугаар сарын 27 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 27

Тавдугаар сарын 27-ны баяр

Будда Пурнима

Буддизмыг үндэслэгч  Буддагийн (Buddha Purnima) төрсөн өдрийг Энэтхэгт тэмдэглэдэг. Домгийн дагуу Будда МЭӨ 623 оны энэ өдөр төрөөд МЭӨ 543 онд гэгээрэн сэнхэрч мөн энэ өдөр бүрэн нирванийг олон тэнгэрт хальжээ. Энэ өдөр энэтхэгийн буддагийн шашинтнууд тэр гурван үйл явдлыг зэрэг тэмдэглэдэг гэнэ.
Будда Шакьямуни буюу Сиддхартха (өөрийн нэр нь) ба Гаутама (ургийн нэр нь) Гаутамын ургийн  Шуддходаны хүү болон төржээ. Одоо Балбад байдаг Лумбини тосгонд  мэндэлсэн байна. Хүү нь төрсөний дараа 29 настай жонон Сиддхартха язгууртны амьдралыг орхин Үнэний эрэлд гарчээ. Бясалгал түүнийг энэ зорилгод нь хүргэсэн аж.
Будда Ганга мөрний эрэгт 35 насандаа гэнэтхэн соён гэгээрч Будда болжээ. Түүний сургаал буддийн шашны үндэс болсон юм. Бурхан багш наяан насандаа бүрэн нирванийг олоод Кушинагарт өөд болон тэнгэрт хальжээ.

Нигерийн хүүхдийн баяр

Самар зарагч бяцхан жаал
Нигерийн нэг эмэгтэйд дундажаар 5-6 хүүхэд ноогдож байгаа. Тус орны хүн амын 43 хувийг 16 нас хүртэлх хүүхдүүд эзэлдэг. Энэ өдөр Нигерид амралтын өдөр ажээ.

Үйл явдал

1703 ОН. Нева мөрний Туулайн арал дээр Петр хааны зарлигаар Петропавловын цайзны суурийг тавьсан байна. Энэ өдрийг Петербург хотын төрсөн өдрөөр тооцдог. “… Луст-Эланд (Хөгжилтөй арал) нэртэй аятайхан газар олдож, тавдугаар сарын 16-нд (Тав дахийн баасанд) цайзын суурийг тавин Санктпетрбург” хэмээн нэрлэе гэж  “Агуу Петрийн сэтгүүл”-д өгүүлсэн байдаг.

1931 ОН. Швейцарийн физикч, нисэгч Огюст Пиккар өөрийн ассистентын хамт устөрөгчөөр цэнэглэсэн стратостатын тусламжтайгаар битүү хөнгөн цагаан бүхээгт суун анх удаагаа агаарын стратосферын давхаргад хөөрчээ. Тэд 15787 метрийн өндөрт хөөрч чадсан ажээ.

1937 ОН. Америкийн Сан-Франциско хотноо уг хотыг Марины хойгтой холбосон Голден Гейт гүүр ашиглалтад оров. Наяад он хүртэл уг гүүр дэлхийн хамгийн урт дүүжин гүүр хэмээн тооцогдсоор иржээ. Хотын бэлгэдэл болсон 2812 метрын урт гүүрийг Йозеф Штраус зохион бүтээсэн юм. Усны төвшингөөс 227 метрын өндөрт байгаа уг гүүр одоо ч дэлхийд анхдагч хэвээр байгаа.

1930 ОН. Америкийн Ричард Дрю тунгалаг наагч туузыг бүтээн “Scotch” ба “Scotch Tape” нэрээр бүртгүүлэн патент авчээ. Скотч нь нэг талд нь цавуутай  целлофон үндэстэй тууз юм. Ричард Дрю 1923 онд Minnesota Mining and Manufacturing компанид (3M) ажилд орсон байна. Компани нь зүлгүүрийн цаас үйлдвэрлэхээс гадна целлофанаар элдэв туршилт хийж байжээ. Уг компани 1925 онд өөрийн шинэ зүлгүүрийг авто сервизид туршиж байх үеэр машины кузовыг хоёр өнгөөр будаж байсан газраас зах нь муруй хазгай болоод байсан гэнэ. Энэ ажлыг хариуцаж байсан Ричард мастеруудад шинэ зүйл бодохоор амласан байна. Хэд хоногийн дараа тэрээр 5 см-ын өргөнтөй захаараа цавуутай тууз авчирчээ. Туршилтаар тэр тууз нь үрчийгээд хэцүүхэн байв. Түүнийг сайжруулахын тулд тэрээр таван жилийг зарцуулсан ба зөвхөн 1930 онд “шотландын наагч туузны анхных нь гарсан байлаа. Анхны скотчийг каучук, тос, давирхайн хольцөөр цавууг нь хийж целлофон ашигласан байв. Эхлээд хоол, хүнсний баглаа боодолд хэрэглэгдэж байсан боловч гэрийн эзэгтэй нар түүнийг гэр ахуйн олон зүйлд ашиглаж ирэв. 1932 онд Жон Борден скотчийн сайжруулан түүнд зүсэх хутга нэмэрлэсэн байлаа. Өдөөгөө ЗМ корпораци 900 янзын скотчийг үлдвэрлэдэг.

2004 ОН. Төвдийн лидер Далай лам Их Британид айлчлал хийхээр ирлээ.  Далай лам айлчлалынхаа үеэр тусгай хамгаалалтаас татгалзан зөвхөн хамгаалалтын албаны хувийн хамгаалагч нарыг өөрөө хөлслөн явжээ. Хятадтай харьцаагаа муутгахгүйн тулд Далай ламыг Ерөнхий сайд нь хүлээн аваагүй ч түүнтэй Консерватив намын лидер уулзсан юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж