“Lady Entrepreneur 2009” ёслолын ажиллагаа болно

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

“Lady Entrepreneur 2009” ёслолын ажиллагаа болно

МҮХАҮТанхим “Lady Entrepreneur 2009” бизнес эрхлэгч хатагтайг шалгаруулах ёслолын ажиллагааг 1998 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд 2002 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ удаагийн “Lady Enterpreneur 2009” ёслолын ажиллагааг маргааш МҮХАҮТанхимын ёслолын их танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Уг ёслолын ажиллагааны Онцлох бизнес эрхлэгч хатагтай  тодруулах номинацид дараах 12 төрлүүдийг хамруулжээ. Үүнд:
-Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Онцлох Энтрепренер хатагтай
-Онцлох Үндэсний үйлдвэрлэгч  Энтрепренер хатагтай
-Онцлох  экспортлогч  Энтрепренер хатагтай
-Онцлох импортлогч Энтрепренер хатагтай
-Онцлох дотоодын хөрөнгө оруулагч Энтрепренер хатагтай
-Онцлох гадаадын хөрөнгө оруулагч Энтрепренер хатагтай
-Онцлох бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч Энтрепренер хатагтай
-Шинэ технологи, know-how нэвтрүүлэгч Онцлох Энтрепренер хатагтай
-Онцлох Тур оператор Энтрепренер хатагтай
-Цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэгч  Онцлох Энтрепренер хатагтай
-Хамгийн олон ажлын байр бий болгосон Онцлох Энтрепренер хатагтай
-Тодорхой салбарын /TV,хэвлэл мэдээлэл, урлаг соёл, реклам сурталчилгаа г.м/ Онцлох Энтрепренер хатагтай                                                                     
Б.Болор-Эрдэнэ                                             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж