
Хойд Солонгосын зүгээс НҮБ-аас тус улсын эсрэг авч хэрэгжүүлж эхэлсэн шинэ хориг арга хэмжээний улмаас Өмнөдтэй 1953 онд байгуулсан гал зогоох энхийн гэрээгээ цуцалснаас хоёр орны харилцаа хурцадмал байдалд ороод байгаа юм. Хойд Солонгос улс өнгөрсөн арван хоёрдугаар сард пуужин хөөргөж, дараа нь хоёрдугаар сард цөмийн туршилт хийснээс НҮБ-ын шинэ хориг арга хэмжээтэй нүүр тулгараад байгаа билээ.
Б.АНХТУЯА