Философийн утга бүхий уг жүжиг телевизийн хошигнол, дэлгэцийн бүтээлүүдээр дагнан ажилладаг “ТВ коктейль” хамтлагийн анхны драмын уран бүтээл байсан.
Хэдийгээр хошин хөтөлбөрөөр голчлон ажилладаг ч амьдралын үнэ цэнэ, хайр дурлал, үхэл гээд хүн төрөлхтний хувьд мөнхийн сэдвүүдээр аялуулах “Хоёр ертөнцийн буудал” сэтгэлгээний драмын жүжгийг мэргэжлийн түвшинд найруулан тавьсан залуу уран бүтээлчдийн хөдөлмөрийг “Гэгээн муза” академи зүй ёсоор үнэлж, драмын урлагийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд нэр дэвшүүлсэн нь энэ юм.
Жүжигчин Н.Цэнд-Аюушаас гадна шилдэг эрэгтэй дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, шилдэг найруулагчид Ж.Сэнгэдорж, шилдэг хөгжмийн зохиолчид Г.Онон гээд хамгийн гол зургаан номинацид нэр дэвшин, өрсөлдөж байгаа “Хоёр ертөнцийн буудал” жүжиг энэ сарын 22-ны үдэш буюу маргааш 19.00 цагт УДЭТ-т ганцхан удаа дахин амилна.
Дахин тоглох хүсэлтийг ирүүлж, үзэж амжаагүйдээ сэтгэл дундуур үлдсэн үзэгч та энэ удаад битгий хоцроорой.