
Форумд Олон улсын валютын сангийн Төсвийн бодлогын асуудлын газрын орлогч дарга асан Роландо Оссовкси, Чили улсын Эдийн засаг, нийгмийн тогтворжуулах сангийн захирал асан Эрик Паррадо, Ботсвана улсын Төв банкны дэд ерөнхийлөгч асан Кайт Жеффрис нарын зочдыг урьжээ.
Тэд байгалийн баялгийг хэрхэн эдийн засагтаа өгөөжтэйгээр ашиглах, ирээдүй хйоч үеийнхэндээ баялгаас хүртээхийн тулд баялагийн санг хэрхэн байгуулсан туршлагаасаа хуваалцах юм байна.
Форумд Сангийн яамны төлөөллөөс гадна Оюутолгой, Рио Тинто зкомпанийн төлөөлөл оролцохоо мэдэгджээ. Форум маргааш өглөөний 09.00 цагт МУИС-ийн тавдугаар байрны зургадугаар давхарт эхлэх ажээ.
Д.ЦЭЭНЭ