МАХН-ынхан МАН-тай хамтран ажиллахаа судална

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан МАН-тай хамтран ажиллахаа судална

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр хуралдаад МАН-тай хамтран ажиллах талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахалж ажиллахаар болсон байна. Мөн хуралдаанаас Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод хандан мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлдээ ”Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаа дурдаагүйгээс гадна өөрөө хариу өгөөгүй нь хууль зөрчиж байна. Тиймээс Гүйцэтгэх товчоо ийнхүү мэдэгдэл гаргалаа” гэжээ.

Дээрх мэдээллийг тус намын удирдлагууд намын төв байр болох Цагаан ордондоо сэтгүүлчдэд өглөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж