
нийслэлд бороо орох бөгөөд салхи баруун хойноос 6-11 м/секунд хүрч,
өдөртөө 14-16 градус дулаан байх ажээ. Бага үдийн 11 цагийн байдлаар Улаанбаатарт 14 градус дулаан, харьцангуй чийгшил 39 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
Түүнчлэн өнөөдрийн 20 цаг хүртэлх хугацаанд нийт нутгаар сэрүүвтэр байх ба нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орох аж. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байх ажээ.