О.Чулуунбат: 6 хувийн хүүтэй эх үүсвэр байхгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

О.Чулуунбат: 6 хувийн хүүтэй эх үүсвэр байхгүй

Барилга хот байгуулалтын яамнаас санаачлан өнөөдөр Орон сууцны зах зээлийг хэрхэн хөгжүүлэх, санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг шинэчлэх асуудлын хүрээнд дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Барилга хот байгуулалтын сайдын тэмдэглэснээр орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд цаашид зээл, санхүүжилтийн механизмаа шинэчлэх шаардлага үүссэн байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан хэд, хэдэн чухал хуультай холбогдож байгаа аж. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд иргэдэд олгосон жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх боломж хязгаарлагдмал байгаа юм байна. Тиймээс эдгээр шалтгаануудын улмаас механизмаа өөрчлөх шаардлага үүсчээ. Тус уулзалтыг удирдсан Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат орон сууцжуулах хөтөлбөр нь аль ч улс оронд уул уурхайг хөгжүүлэхээс илүү том асуудал байдаг тухай онцолсон юм. Тиймээс бид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.

-Орон сууцжуулах хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх зэрэг асуудал тавигдаж байна. Энэ тухай тодруулахгүй юу?

 -Бид яах гэж байна вэ гэхээр санхүүгийн эх үүсвэрийг Засгийн газраас зохион байгуулж өгье гэж байгаа юм. Түүнийгээ МИК-д олгоно. Тэгэхээр арилжааны банкууд мөнгөтэй болчихно. Тэд цаашаа иргэдэд моргейжийн зээл өгнө, иргэд орон сууцтай болно. Арилжааны банкууд моргейжийн  зээлийн сайн багц бүрдүүлж чадан тэрийгээ буцаагаад Засгийн газарт зарна. Засгийн газарт мөнгө босгох бол нэг их хүндрэлтэй асуудал биш. Бид гадаадын зах зээл дээр ч дотоодын зах зээл дээр ч мөнгө босгож чадаж байгаа. Энэ маягаар үргэлжлээд цикл явна. Ийм маягаар орон сууцны зах зээлээ хөгжүүлсэн АНУ, Япон зэрэг орнууд бий. Бид ч энэ замаар явна. Ийм л шийдэлд очиж байна.

-Хүү хэдэн хувьтай байх бол. Өмнөх Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй зээл хэрэгжүүлж байсан?

-Жилийн зургаан хувийн хүүтэй эх үүсвэр Монголд байхгүй. Бүх моргейжийн зээлийн дундаж хүү 15 орчим хувь байгаа. Яагаад гэхээр бүх хадгаламжийн хүү 11-12 хувь байгаа. Засгийн газар 4-5 хувийн хүүтэй зээл олон улсын зах зээл дээрээс авчираад арилжааны банкууд 3-4 хувиа нэмээд иргэдэд 9-10 хувиар өглөө гэдэг нь том дэвшил. Арилжааны банкууд мөнгөтэй болоод ирэхээр хоорондоо уралдаад эхэлнэ. Түүнийгээ дагаад хүү буурах бололцоо бүрдэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж