Үр бүтээлээ нэмэгдүүлэх энгийн аргууд

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Үр бүтээлээ нэмэгдүүлэх энгийн аргууд


Амьдрал бол далай, харин бид түүн
дээр хөвж байгаа хөлөг онгоц юм. Хэн хөлөгөө зөв чигт зална тэр хүн амьдрал
хэмээх далай ямар цэнгэг болохыг мэдрэх болно. Мэдээж заримдаа далайд хар
шуурга болно, нар ээсэн өдөр ч бас тохионо. Амьдрал бол ёроолдоо шүүрдэж
барахгүй эрдэнэстэй, сэлж барахгүй хязгаар юм. Түүнээс хэр их зүйл шүүрдэж
өөрийнхөө хөлөг онгоцыг дүүргэнэ тэр хүн аялалаа цааш амжилттай үргэлжлүүлнэ.

1. Өглөө бүр эртлэн босож, өндөр тэнгэрийг саравчлан харж
бай. Нар дээр мандахыг ажиглаж өнөөдөр сайхан өдөр болно гэж өөртөө хэл.
2. Өглөөний ундаа заавал ууж бай. Эрч хүчийг өгөх болно.
3. Ажлаасаа нэг буудлын өмнө унаанаасаа бууж явган алхаж бай. Өглөө бүр 500
алхмыг өөртөө зориул.
4. Алхаж байхдаа өнөөдрийн хурлынхаа шинэ санааг бод. Алхаж байхад л хамгийн
сайхан санаанууд орж ирдэг.
5. Өдөр бүр зайлшгүй хийх ёстой 6-хан ажлын жагсаалтыг гарга. Тэр өдрөө тухайн
жагсаалтаа заавал бөглөж дуусга. Сарын дараанаас үүнийгээ 10 болго.
6. Цагийн юмыг цагт нь хийж дуусга. Цайны цаг чинь 13:00-д эхлэдэг бол хийж
байгаа ажлаа орхиод цайндаа гар. 10 минут хойшлоход л өнөөдрийн бүтээмж чинь
бүхэлдээ ухралд орох болно.
7. Бүтээмж өндөртэй өдөр сэтгэл санаа өндөр байдаг. Бүтээмжээ илүү их
нэмэгдүүлэхийн тулд унших цагийг өөртөө гарга. Ном унших цаг гарахгүй байна гэж
гомдоллохын оронд өглөө бүр 30 минутын өмнө эртлэн ирээд, дуртай номоороо өдрөө
эхлүүл.
8. Эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд амрах цагийг ч бас өөртөө гарга. Нээлтээ
хийсэн шинэ кино, үзвэрийг үзэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх.
9. Тэмдэглэл хөтөл. Тухайн өдрийн үр дүн, амжилт бүтээл гэх мэт гэгээлэг
бүхнээр тэмдэглэлээ дүүргэ. Хэзээд чамд эрч хүч өгөх болно.
10. Бусдад инээмсэглэл бэлэглэ. Инээмсэглэхэд ямар нэг шалтгаан хэрэггүй.
Инээмсэглэл чамаас юу ч авалгүйгээр, чамд юм бүхнийг өгөх болно.

 http://eruulbie.blog.gogo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж