Тэднийг “Дайны эрсдлийн сан”-гаар дамжуулан онц их хэмжээний мөнгө угааж завшсан хэргээр сэжиглэн шалгаж байгаа юм. Сэжигтнүүд тус бүрдээ өмгөөлөгч авсан бөгөөд Ц.Орхоны өмгөөлөгчөөр Ц.Монгол ажиллаж байгаа. Тэрбээр Ц.Орхоныг батлан даалтад гаргах хүсэлтийг ерөнхий прокурор Д.Дорлигжавт хүргүүлчихээд байгаа аж. Энэ талаар өмгөөлөгч Ц.Монголоос тодрууллаа.
-Хэн тэгж байна вэ. Батлан даалтад гараагүй шүү дээ. Би холбогдох газарт нь хүсэлтээ хүргүүлсэн, хариу ирээгүй байна.
-Эрүүл мэндийн байдлаас болж гарсан гээд шуугиад байна шүү дээ?
-Би эрүүл мэндийн байдал нь муу байгаа гэж хүсэлт гаргаагүй. Тийм асуудал яриагүй. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Орхоны нэр хүндэд халдаж, худлаа гүтгэж доромжилж байгааг эсэргүүцэж удахгүй албан ёсны мэдэгдэл гаргана. МИАТ-ын хэргийг шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн гээд байгаа нь хууль зөрчиж байна.
-Ц.Орхон “Миний эхнэрийг суллавал, энэ хэрэгт холбоотой 20 улстөрчийг хэлнэ шүү” гэж мэдүүлсэн юм биш үү?
-Тэр худлаа. Тэр хэзээ ч тийм зүйл яриагүй. Ор үндэслэлгүй гүтгэлэг.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин