А.Загдсүрэнгийн дурсгалд зориулсан тоглолт Вашингтонд болно

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

А.Загдсүрэнгийн дурсгалд зориулсан тоглолт Вашингтонд болно

Монгол улсын Ардын жүжигчин, профессор Аюушийн Загдсүрэнгийн дурсгалд зориулсан "Алтан гургалдайн дуугаараа" цомгийн баяр тавдугаар сарын 29-ний бямба гаригийн 18 цагт АНУ-ын Вашингтон хотын Монгол Улсын Элчин Сайдын яаманд болох юм байна. Ардын жүжигчин, дэд профессор А. Загдсүрэн нь Б. Дамдинсүрэн,  Б.Смирнов “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, С.Гончигсумлаагийн “Үнэн ” дуурийн Ядмаа, Дж.Пуччиний “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан , П.Чайковскийн “Евгений Онегин” Татъяна, А.Даргомыжскийн “ Лусын дагина” дуурийн Наташа, Б.Сметаны “ Худалдагдсан бэр ” дуурийн Людмила гэх зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний дууриудад олон сайхан дүрүүдийг бүтээсэн. Тэрээр Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сайхан дуучин байсан бөгөөд түүний төрүүлсэн олон зуун шавь нар монголын урлагийн тайзнаа амжилттай уран бүтээлээ толилуулж байна.  
Монголын анхны дуурийн эмэгтэй дуучин, Монголын дуурийн үндэслэгчдийн нэг болох А.Загдсүрэн агсны шилдэг уран бүтээлийн урын сангаас бүрдсэн цомгийн баярт түүний хүү С.Амарбүрэн, мөн дуучин Э.Саран, дуучин Болормаа, төгөлдөр хуурч Мөнхшүр болон Вашингтон хотын бусад уран бүтээлчид оролцох ажээ.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж