Усаа хайрлан хамгаалдаг уламжлалт ёс

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Усаа хайрлан хамгаалдаг уламжлалт ёс

Монголчууд
эрт дээр үеээс "Ус – Чандмань эрдэнэ", "Усыг нь уувал ёсыг нь дагана", "
Уул савдагтай ус эзэнтэй" гэсэн ийм сайхан зүйр, цэцэн үгс хэлж усаа
хайрлан хамгаалж хүндэтгэж ирсэн зан заншил, ёс уламжлалтай билээ.

  • Усыг амьдрал тэтгэгч ариун зүйлийн нэг гэж үзэж ихэд эрхэмлэнэ.
  • Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм худгийн усанд сүү цагаан идээ, цус зэргийг хийх, дусаахыг хоргилно.
  • Сүү цагаан идээтэй шанага, халбагаар булаг, шанд, гол, горхи, худгийн уснаас хутган авдаггүй.
  • Булаг, шанд, рашааны тулах эхэнд айл буухыг хоргилно.
  • Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэж хадаг яндар зүүн дархлана.
  • Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй.
  • Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөндөдгүй.
  • Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд шээх, нус цэр хаяхыг цээрлэнэ.
  • Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.
  • Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хоргилно.
  • Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.
  • Голын ус булаг шанданд үнс нурам хийхийг цээрлэнэ.
  • Тогтмол усанд биеэ болон хувцасаа угаахыг цээрлэнэ.
  • Үнс, хог, угаадасыг гол булгын эхэнд асгадаггүй.
  • Ус гатлахдаа мориноосоо бууж духаа усаар шавшин гол гаталдаг.
  • Голын усыг гатлахдаа дух, бугуйгаа усаар норгож байж гол туулдаг.
  • Давс хужиртай, ус тогтдог тойромд хог хаядаггүй.
  • Тал хээр, говийн малчид малаа услахдаа худгийн усыг аль болхоор
    хямгатай зарцуулахад ихээхэн анхаардаг. Хүйтний улиралд онгоцондоо ус
    үлдээж хөлдөөхийг ч цээрлэнэ.  

http://odbaatars.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж