“American Idol”-ын ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“American Idol”-ын ялагч тодорлоо

Америкийн хамгийн олон үзэгчтэй шоу болох “American Idol” өчигдөр
ялагчаа тодрууллаа. Ес дөх удаагийн Америкийн шүтээнээр гитарчин, дуучин
Lee DeWyze шалгарсан байна.
Тэрбээр 1986 оны дөрөвдүгээр сарын 2-нд төрсөн ба багаасаа дуулах дуртай
хүүхэд байсан аж. Lee DeWyze өөрөө дууны үг, аяа зохиодог ба гурван ч
цомог гаргаад байгаа.
2007 онд хамгийн анхны цомог болох “So I"m Told” цомгоо гаргасан ч
төдийлөн амжилт олоогүй аж. 2008 онд “Square One Organics”, 2010 онд
“Slumberland”  нэртэй цомгуудаа тус тус гаргасан юм.
Тэрбээр уйгагүй хөдөлмөрлөж, өөрийн хөгжмийн карьераа орхилгүй явсаар
“American Idol”-д оролцох завшаан тохиолдож, ийнхүү амжилтын гараа нь
эхэлж байна.
Lee DeWyze тэмцээний эцсийн дүнг сонсоод “Би амьдралдаа үүн шиг баярлаж
байсан удаагүй. Маш их баяртай байна” хэмээн сэтгэл хөдлөн өгүүлжээ.
Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Crystal Bowersox дуугаа маш
амжиллтай дуулсан боловч шүүгчдийн шийдвэрээр Lee DeWyze ялагч болсон
юм. Тэрбээр “Би хэдийгээр түрүүлж чадаагүй ч эцсийн шат хүртэл явж
чадсандаа баяртай байна” хэмээн хэлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж