МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал яг одоо МАХН-ын байранд эхэлж байна. Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байгаа ч юу хэлэлцсэн талаараа хурлын дараа буюу 15.00 цагаас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болсон байна. Гүйцэтгэх товчооны гишүүдийн хийх хэвлэлийн хурал МАХН-ын Төв байранд болох бөгөөд цаг үеийн зарим асуудлаар ч тайлбар өгөх гэнэ.
Б.ЭНХМАА