“Татар ажиллагаа” кино есөн сард нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” кино есөн сард нээлтээ хийнэ

“Hero Entertainment”-ийн хийж буй “Татар ажиллагаа” уран сайхны кино ирэх есдүгээр сард нээлтээ хийх гэнэ. Тус киноны найруулагчаар Б.Баатар ажиллаж байгаа бөгөөд гол дүрд Ч.Ундрал, Драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, “Номин Талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү тоглох аж. Саяхан Б.Амархүү тус кинонд тоглох боломжгүй болсон гэсэн мэдээлэл цацагдсан нь энэ  нь худал бололтой. Б.Амархүү кино зураг авалтадаа орчихсон байгаа гэнэ. “Татар ажиллагаа” кинонд нэгэн залуу амьдралын шаардлагаар банк дээрэмдэх бол татар ажиллагааг зохион байгуулснаар кино өрнөх гэнэ. Адал явдалт, инээдмийн тус киноны нээлт Монголл, ОХУ-д зэрэг болох юм байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж