Буэнос-Айрес хотын хууль тогтоох чуулганы депутатууд Ромын хамба лам Францискийн нэрээр хотын гудамж, метроны станцийг нэрлэх саналыг мягмар гаригт гаргасан байна.
Депутат Даниэль Аморосо хуулийн төслийг танилцуулан Карабобогийн өргөн чөлөөг Хамба Францискийн авеню болгох санал гаргав. Энэ өргөн чөлөө нь хамба ламын төрсөн хотын Флорес районоор өнгөрдөг ажээ. Депутатууд Кристиан Ритондо, Хорхе Гарайалде нар шинээр нээгдэж байгаа метроны станцыг "Папа Франциск-Флорес талбай" гэж нэрлэх саналыг дэвшүүллээ.
Ритондо, Гарайалде хоёр хэлэхдээ, шинээр нээгдэж байгаа метроны станц нь залуу Хорхе Бергольогийн лам байсан Сан-Хосе сүмийн дэргэд байгаа. Ромын хамба Буэнос-Айресийн тэргүүн хамба байхдаа метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр явдаг байсныг сануулах болно хэмээн онцолжээ.