
Зиллур Рахман нь оюутан ахуйгаасаа эхлэн улс төрд орсон бөгөөд тэрээр Пакистанаас тусгаар тогтнохын төлөөх 1971 оны дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн аж.
Тэрээр Бангладешийн улс төрд нийт 50 жил хүчин зүтгэхдээ тус улсын хамгийн их хүндэтгэл хүлээсэн улс төрчдийн нэг болсон байна. Бангладешийн төрийн эрх барих “Авами лиг” намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр ч удаа ажиллаж байсан Зиллур Рахманыг Бангладешийн парламентаас 2009 онд ерөнхийлөгчөөр сонгожээ.
Бангладеш нь парламентийн ардчилалтай учраас ерөнхийлөгчийг парламентаасаа сонгож, ерөнхий сайдыг бүх нийтийн сонгуулиар сонгодог байна.
Б.АНХТУЯА