
Хууль зүйн яамнаас боловсруулан гаргаж буй уг хуулиуд нэрнээсээ эхлээд өөрчлөгдөх ёстой гэж үзэж буй бөгөөд бидний мэдэх зарим хуулиудын нэрийг ч өөрчлөх бололтой. Тодруулбал, “Эрүүгийн хууль” гэхийг “Гэмт хэргийн тухай хууль”, “Захиргааны хариуцлагын хууль” гэхийг “Зөрчлийн хууль” гэх мэтээр үргэлжлэх аж.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх”, “Эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх” хэмээн хоёр салган тусад нь хуулийн төсөл боловсруулж байгаа аж.
Б.МАНД