
Наадмыг ОХУ-ын Москва дахь Элчин сайдын яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Монголын оюутны спортын холбооноос хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Зохион байгуулах хорооны гишүүд, шүүгчийн зөвлөлөөс бүрдсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг уг наадмыг зохион байгуулахаар 4 сарын 6-ны өдөр Москва хотыг зорино. Тус наадамд амжилттай оролцон тэргүүн байранд шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийг гардуулан өгөх ажээ. Энэхүү европын бүсийн анхдугаар наадам нь 2005 онд Баумений нэрэмжит Техникийн их сургууль дээр, 2009 онд Москвагийн Биеийн тамирын дээд сургууль дээр тус тус зохион байгуулагдаж тус бүс нутагт суралцаж байсан Монгол оюутнууд өргөнөөр хамрагдан оролцож байсан юм.