Компанийн захирлууд “Авлигын эсрэг” суралцах гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Компанийн захирлууд “Авлигын эсрэг” суралцах гэнэ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хамруулан “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт ба төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төвшинд төлөвлөгөө хэрэгжүүлэх нь” сургалт, семинар өнөөдөр 09:00 цагт “Их тэнгэр” цогцолборт эхэллээ. Тус сургалт семинарыг Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНУ-ын Азийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сургалтыг нээж, үг хэлсэн бол ЗГХЭГ, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд болон Олон улсын зөвлөх Хонгконгийн АТГ-ын дэд дарга асан Тони Ховк нар сургалтыг удирдах юм. Сургалтад “Багануур” ХК, “Шивээ-Овоо “ХК, “Монгол Шуудан” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Мон-Атом” ХХК,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК,  “Монголросцветмет нэгдэл” ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой томоохон компаниудын захирлууд оролцож, авлигаас урьдчилан сэргийлэх талаар харилцан санал бодлоо солилцож байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж