Kendra Wilkinson хүнд байдалд ороод байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Kendra Wilkinson хүнд байдалд ороод байна

“PlayBoy”-н бяцхан туулайнуудын нэг Kendra Wilkinson-ы хэдэн жилийн өмнөх секс бичлэг болон зураг интернэтээр цацагдан, түүнийг тойрсон элдэв шуугиан дэгдээд байгаа билээ.
Тэрбээр 2009 онд Америк хөлбөмбөгийн тамирчин Hank Baskett-тай гэрлэн хувийн амьдралаа эхэлсэн ба одоо таван сартай хүүгийн хамт амьдардаг юм.
Тэрбээр “Энэхүү бичлэг олон жилийг өмнөх зүйл. Нөхөр маань миний өмнөх амьдралын тухай мэддэг. Би түүнд юу ч нуулгүй бүгдийг нь ярьсан байсан болохоор тэр энэ бичлэгээс болж асуудал гаргаагүй. Миний нөхөр ийм хэцүү үед намайг ойлгож байгаад би их баяртай байна. Зургаан жилийн өмнөх бичлэгээр одооны амьдралыг минь битгий дүгнээсэй гэж хүсч байна. Тэр үед би 18-хан настай байсан.
Яаж намайг ээж болчихсон байхад ийм зүйлийг гаргаж ирж, миний амьдрал руу халдах гэж зүрхэлдэг байна. Үүнд л би харамсаж байна. Би тэр үеийн Kendra биш болсон шүү дээ. Одоо би ээж, бас эхнэр хүн. Надад маш хэцүү байна” хэмээн ярьжээ.
Харин түүний нөхөр Hank Baskett “Өмнөх амьдралтай нь холбоотой асуудлыг сөхөж гаргаж ирж байгаад маш их харамсаж байна. Гэхдээ бид гар гараасаа чанга атгалцаад энэхүү хүнд үетэй нүүр тулж, зоригтойгоор даван туулж чадна. Би түүндэ хайртай. Тэр миний сайн эхнэр бас хүүгийн маань ээж. Бид ийм жижиг зүйлээс болж амьдралдаа сэв суулгахгүй” хэмээн хэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү секс бичлэгийг дахин гаргахгүйн тулд Kendra 680 мянган ам.доллар төлсөн гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж