Өмнөд Америкийн хамгийн өндөр барилга 2012 онд бэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Америкийн хамгийн өндөр барилга 2012 онд бэлэн болно


Өмнөд Америкийн хамгийн өндөр барилгах болох учиртай Чилийн нийслэл Сантьяго хотноо баригдаж буй “Costanera Center” 2012 онд бүрэн хэмжээгээр ашиглалтад орох гэнэ. Нийслэл хотын Провиденсия дүүрэгт баригдаж буй уг тэнгэр баганадсан өндөр барилга нь худалдааны төв болон өөр олон зориулалтаар ашиглагдах бөгөөд өндөр намын хувьд шатлалтай дөрвөн өөр барилга тойрон байрлах юм. Тэдгээрийн нэг нь 300 метр өндөртэй байх ба энэ нь Өмнөд Америкийн хамгийн өндөр байшинд тооцогдож байна.

Барилгын ажил 2008 онд эхэлсэн боловч санхүүгийн байдал барилгын явцыг удаашруулж байгаа юм. Харин өдгөө санхүүгийн асуудлаа бүрэн шийдсэн бөгөөд хөгжүүлэгч Чилийн хамгийн том худалдааны сүлжээ компани болох “Cencosud”-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр худалдааны төв 2011 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох тухай зарласан байна. Харин бусад цамхгууд 2012 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх бөгөөд эдгээрийн дотор хамгийн өндөр нь болох “Costanera” цамхаг багтаж байгаа юм. Цамхгийн загварыг Аргентиний нэрт архитектор Цезарь Пеллигийн компани гаргасан бөгөөд барилгын ажлыг “Alemparte & Barreda Architects” компани гүйцэтгэж байгаа ажээ. Энэхүү төвд асар том худалдааны төв, ресторан, кино театр, хоёр зочид буудал, хоёр зах болон оффисийн зориулалттай өрөөнүүд байрлах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж