Майкл Овен тавдугаар сард зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Майкл Овен тавдугаар сард зодог тайлна

Английн шигшээ багийн шилдэг довтлогчдын нэг Майкл Овен ирэх тавдугаар сард зодог тайлахаар болжээ. Тэрээр Английн шигшээ багийн нэрийн өмнөөс 89 тоглолтод оролцож, 40 гоолыг оруулсан байна. Түүний урд байх домогт хөлбөмбөгч Бобби Чарьлтон 9 бөмбөгөөр л илүү байдаг билээ. Английн шигшээ багийн домогт довтлогч Гари Линекэр түүний талаар  “Овен бол Английн хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг яах аргагүй мөн” гэж BBC Cпортын сувагт өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Мөн Английн томоохон хөлбөмбөгчид түүнийг прьемер лиг болоод шигшээ багт ховорхон төрөх тоглогч гэж үнэлсэн байна. Майкл Овен 1996-2004 оны хооронд Ливерпүүл багийн төлөө 297 тоглолтод 158 гоол оруулсан бол Реал Мадридад нэг жил тоглохдоо 40 тоглолтод 14 гоол оруулсан юм. Карьерынхаа туршид 475 тоглолтод оролцож 220 гоолыг оруулжээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж