“Вольксваген” 384 мянган машиныг эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

“Вольксваген” 384 мянган машиныг эргүүлэн татна

Германы автомашин үйлдвэрлэгч “Вольксваген” компани Хятадын зах зээлээс 384 мянган  машинаа эргүүлэн татахаар боллоо. Эргүүлэн татах болсон шалтгааныг хурдны хайрцагт доголдол илэрсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Хятадын нэгэн телевизээр Вольксвагены машины хурд доголдож байгаа талаарх мэдээлэл гарснаас хойш тус компанийн удирдлагууд шалгалт явуулж, эргүүлэн татах шийдвэрт хүрсэн байна. Германы алдарт компанийн хувьд Хятад улс нь маш том зах зээл бөгөөд жилийн орлогынх нь бараг тал хувийг бүрдүүлдэг аж. Тус компани өнгөрсөн онд Хятадын зах зээлд 2,8 сая автомашиныг борлуулсан бөгөөд ирэх таван жилд таван саяар өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байсан юм. Сүүлийн гурван жилийн дотор ийм хэмжээний машиныг тус компани эргүүлэн татаж байгаагүй ажээ.

С.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж