Хакухо 24 дэх түрүүгээ хүртэх дөхлөө

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Хакухо 24 дэх түрүүгээ хүртэх дөхлөө

28 настай ёкозүна Хакухо М.Даваажаргал 24 дэх удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртэхэд тун ойртоод байна. Хару башёгийн 11 дэх өдөр Хакухо Котошогикүтэй барилдаж, эвгүй барьц алдах дөхсөн ч тэр даруй санаачлагыг гартаа авч давснаар босоо тэргүүлсээр байна. Түүний араас маэгашира Окиноуми есөн даваа хоёр унаатай яваа юм. Харин өнөөдөр ёкозүна Харумафүжи Гоэйдотой таарч, давснаар тавиас дээш хувийн амжилтдаа хүрлээ.

Жюүрёо зиндаанд Азумарюү 10 даваа нэг унаатайгаар тэргүүлж араас нь Асасэкирюү, Кёкүшюүхо нар 9 даваа хоёр унаатайгаар нэхсээр байна.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

Хару башёд барилдаж буй монгол сумочдын барилдааны дүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж