
бүрийн тавдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. НҮБ-ын гишүүн
орнууд дэлхийн энхийн үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй энхийг
сахиулагчдадаа хүндэтгэл үзүүлсээр ирсэн энэхүү өдрийг улс орон бүр өөр
өөрсдийн онцлогтойгоор тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улс 2006 оноос
эхлэн энэ арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулан тэмдэглэдэг болжээ.
Энэ жилийн тухайд энхийг сахиулагчдын өдрийг угтаж, энэ сарын 28-нд
Багабаян дахь цэргийн амралтад Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвийн
шав тавих ёслолын арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд
оролцоно. Мөн энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах
энхийг сахиулагчдын өдөрлөгийн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч,
Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүд,
ЗХЖШ-ын дарга, БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн төрийн цэргийн
байгуулагуудын удирдлага, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа элчин
сайдууд болон энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан цэргийн багийн
цэргийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. НҮБ-ын 119
энхийн ажиллагаанд дэлхийн 115 орны олон зуун мянган энхийг
сахиулагч-цэнхэр дуулагтнууд оролцон, олон улсад энх тайван ардчилал,
хүний эрхийг дээдэлсэн шударга ёсыг тогтооход идэвхтэй үүрэг
гүйцэтгэсээр иржээ.
Д.Долгор