
эрхэм хатагтай Дианна гүнжийн даашинзнуудыг Лондонд дуудлагаар
худалдаалах тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Эх сурвалжуудын
мэдээлснээр гүнжийн дуудлага худалдаагаар худалдаалагдсан арван даашинз
нийтдээ 800 мянган паунд буюу 1.2 сая ам.доллараар зарагдсан байна.
Зохион
байгуулагчдын мэдэгдсэнээр Дианна гүнжийн эдгээр даашинз дотор 1985 онд
Цагаан ордны нэгэн ёслолд жүжигчин Жон Траволтатай бүжиглэхдээ өмсч
байсан сонгодог хар даашинз хүртэл багтсан байна. Дуудлага худалдаагаар
тэрхүү даашинз 240 мянган паунд буюу 362 мянган ам.доллараар зарагджээ.
Хааны
гэр бүлийн хамгийн дэгжин бүсгүй гэгддэг Дианна гүнжийн даашинзнуудыг
ийнхүү дуудлагаар худалдахаас өмнө түүний бие давхар үедээ өмсч байсан
даашинзнуудын эх зургаар Английн загварын музей үзэсгэлэн гаргаж байжээ.
Э.АНХТУЯА