Сенатууд галт зэвсгийн хоригийг дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Сенатууд галт зэвсгийн хоригийг дэмжихгүй гэв

АНУ-ын хууль боловсруулагчдын зүгээс галт зэвсгийн хяналтын тухай хуулийн төслөөс галт зэвсгийг хориглосон заалтыг авахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын “Сэнди Хүк” бага сургуульд өнгөрсөн арванхоёрдугаар сард Адам Ланза гэгч этгээд гал нээж, 20 сурагч, долоон хүний амийг хөнөөсний дараа иргэдийн зүгээс галт зэвсгийн хяналтыг сайжруулахыг шаардан жагсаал цуглаан хийсэн билээ. Түүнчлэн дээрх хэргээс улбаатайгаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн хяналтыг сайжруулах тухай хуулийн төслийг Сенатад өргөн бариад буй юм. Гэхдээ ардчилсан намын гишүүн, Калифорни мужийн сенатор Дайэнн Файнстайны мэдэгдсэнээр америкчуудын дунд явуулсан үр дүнгээс харахад иргэдийн ихэнхи нь галт зэвсгийн хоригийг дэмжихгүй байгаа аж.

АНУ-ын сенатын танхимаар ирэх зун хэлэлцэн батлах галт зэвсгийн хяналтын тухай хуульд галт зэвсгийн хоригоос гадна хууль бус галт зэвсэг худалдаалагчдад оноох ял шийтгэлийг чангатгах, гал зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан иргэдийн талаар дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа авах гэх мэт олон чухал заалтууд багтсан байна.

ВВС-ийн мэдээлснээр “Сэнди Хүк” бага сургуулийн халдлагын дараа Ньютаун хотын оршин суугчдаас галт зэвсэг эзэмших 79 хүсэлт цагдаагийн газарт иржээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж