УИХ-ын чуулганы хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хурал эхэллээ

Өнөөдөр төрийн ордонд Улсын Их Хурлын чуулганы хуралдаан 10 цагаас эхэллээ. Чуулганы хурлаар эхний хамгийн эхэнд хэлэлцэх хуулийн төсөл нь, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульдөөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ. Өнөөдрийн чуулганаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийтдээ 10 асуудлыг хэлэлцэх юм.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж