Ерөнхийлөгчийн сонгуульд 17,2 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд 17,2 тэрбумыг зарцуулна

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны зарим гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна.  Сонгуулийн Ерөнхий Хороо батлахаар хуульд заагдсан нийт 42 журам, заавар, баримт бичгийн маягт, загварын төслийг  шинээр буюу шинэчлэн боловсруулж нэгдүгээр улиралд багтаан хэлэлцүүлж батлуулахад бэлэн болгоод байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд  нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг гурван тэрбум төгрөг, нэг намаас сонгуульд зарцуулах дээд хэмжээг 5,1 тэрбум төгрөг байхаар тус тус тогтоожээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад зориулж төсвөөс 17 тэрбум 209 сая төгрөг зарцуулахаар тусгаад байгаа ажээ. Энэхүү зардплыг хангалттай гэж үзэж буйгаа СЕХ-ны дарга хэлж байлаа.  

Д.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж