Б.Ариунсан ажилгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Б.Ариунсан ажилгүй болжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргасан шийдвэрээсээ буцсанаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Ариунсан ажилгүй болж, уг албан тушаал онгойх болов. Үндсэн хуулийн цэцэд иргэн Б.Ламжав хандаж “Б.Ариунсан гэгч мэргэжлийн бус хүнийг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилсон нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг зөрчиж байна” хэмээн гомдол мэдүүлээгүй бол ч Ерөнхий сайд томилгоогоо буцаахгүй гүрийх байсан байж магад.

Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилогдож байхынхаа оронд Татварын ерөнхий газрын дэд дарга ч юм уу, Уул уурхайн яамны дэд сайдаар томилогдсон бол асуудал Үндсэн хуулийн цэцэд очино гэж үү.

Ийнхүү Тагнуулын ерөнхий газар хоёр дэд даргатай ч одоо бол хоёулаа эзэнгүй болоод байх шиг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр Тагнуулын ерөнхий газрын дэд даргын алба хашиж байсан  Ч.Чулуунбаатарыг чөлөөлсөн бол Ерөнхий сайд хууль зөрчсөн томилгоогоо буцааснаар тус газрын хоёр дахь дэд дарга ийнхүү чөлөөлөгдөөд байна. Мэргэжлийн өндөр ур чадвар шаардах энэхүү албан тушаалд жинхэнэ байх ёстой хүмүүсийг нь л томилоосой доо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж