Үүнээс өмнө өнгөрсөн сард Хойд Солонгос Нью-Йорк хотыг бөмбөгдөж буй видео бичлэгийг “YouTube” сайтад байршуулаад байсан юм.
Хойд Солонгос, АНУ болон Өмнөд Солонгос улсуудын хоорондох зөрчил, сөргөлдөөн өнгөрсөн сард Хойд Солонгос пуужин хөөргөснийг эсэргүүцэн АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ чангатгах тогтоолын төслийг өргөн барьж батлуулснаас эхэлсэн юм. Үүний дараа Хойд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард дахин цөмийн туршилт хийснээр байдал улам хурцадсан. Харин энэ сарын эхээр Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын шинэ хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор БНАСАУ-ын зүгээс өмнөдтэй байгуулсан 1953 оны гал зогсоох энхийн гэрээгээ цуцалж, Солонгосын хойгт түгшүүрт байдал үүссэн билээ.