Евро комиссын ерөнхийлөгч Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Евро комиссын ерөнхийлөгч Монголд айлчилна

Евро комиссын ерөнхийлөгч Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Европын комиссын ерөнхийлөгч Хосе Мануэль Бароссо энэ сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Хосе Мануэль Бароссо нь 2004 оноос хойш Евро комиссыг тэргүүлж байгаа бөгөөд 2002-2004 оны хооронд Португаль улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан нэгэн юм. Анх Лисбоны гэрээг батламжилж байх үед ерөнхийлөгчөөр сонгогдсон түүнийг 2009 онд дахин сонгосон ажээ. Айлчлалын хүрээнд төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, яриа хэлэлцээ хийх юм байна. Тэрээр манай улсад айлчилсныхаа дараа Япон улсад айлчлал хийх хуваарьтай байгаа ажээ.

Б.СҮХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж