Ливид өргөн цар хүрээтэй чөлөөлөх ажиллагаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Ливид өргөн цар хүрээтэй чөлөөлөх ажиллагаа эхэлжээ

Ливийн  зэвсэгт бүлэглэлийнхнийг хууль бусаар эзэлсэн хувийн болон улсын байр сууцнаас гаргах өргөн цар хүрээтэй ажиллагааг эхлүүлсэн тухай тус орны Дотоод хэргийн сайд Ашур Шувайль мэдэгдлээ.

                 Фото: Вести.Ru
Засгийн газрын гаргасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд арми, цагдаагийн хамтарсан хүчийг дайчилж байна. Бараг бүх хот сууринд явагдах  энэ ажиллагаанд нисдэг тэрэг ашиглах боломжийг сайд үгүйсгэсэнгүй. Зэвсэгт бүлэгллийнхний хууль бусаар эзэлсэн байр сууцнаас шахах  кампани нь тус орны аюулгүй байдлыг хангах  чухал арга хэмжээний нэг болж байна.

Мауммар Каддафийн дэглэмийг унагааснаас хойш, Хойд Африкийн энэ улсын ихэнх нутаг олон тооны зэвсэгт бүлэгллийн хяналтад орсон байв.  Омгийн чанартай эдгээр бүлгийнхэн эзэлсэн газраа өөрсдийн хууль дүрмийг тогтоон дураа аашилж байгаа юм. Эдгээр бүлгийнхэн өмнө нь каддафийн дэглэмийн албан тушаалтнуудын эзэгнэж байсан байр сууцыг эзлэн авсан байв.

Энэ эхэлж буй арга хэмжээнд эсэргүүцэл үзүүлсэн бүлэглэлийнхний эсрэг хүч хэрэглэнэ гэдгийг Ливийн ерөнхий сайд Али Зейдан Мухаммед  сануулсан байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж