Спортын шилдгүүд 49-р сургуульд зочилно

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Спортын шилдгүүд 49-р сургуульд зочилно

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Урлаг, Спортын хороод хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын 49-р дунд сургуульд зочлохоор болжээ. Ирэх баасан гаригт болох энэ арга хэмжээ тэдний “Спирт бус спортыг сонгоё” аяны хүрээнд хийж буй хоёр дахь уулзалт юм. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын 35-р дунд сургуулийн сурагчидтай хийсэн уулзалт, сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтод Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, “ТВ коктейль” хамтлагийн ахлагч, жүжигчин Э.Цолмонбаяр, “Мотив” хамтлагийн уран бүтээлчид оролцсон бол 49-р сургуулийн сурагчидтай хийх уулзалтад Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, П.Сэрдамба, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, С.Батцэцэг, улсын заан Ч.Санжаадамба, МЗХ-ны дэргэдэх Спорт хорооны дэд дарга Мөнхбаатар, дуучин BX, Тэнүүн нарын залуус оролцох ажээ.
Хүүхэд залуусыг спортоор хичээллэхийг уриалж, дунд сургуулийн сурагчдын бие бялдарын хөгжил, спортоор хичээллэх орчин нөхцөлтэй танилцах уулзалт цаашид олон сургууль, хамт олныг хамрах юм. Хэрэв та “Баар руу биш заал руу” уриаг дэмжиж байгаа бол МЗХ-ны дэргэдэх спорт, урлагийн хороодод хандаж, хүсэлт илгээгээрэй.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж