“Les Misеrables”, “Movie 43”, “X-Men” бүтээлүүдээрээ кино ертөнцөд нэрээ мөнхөлсөн Холливудын жүжигчин Хью Жекмэн ээлжит шинэ киноны ажилд ханцуй шамлан оржээ. Тэрээр энэ удаа найруулагч Жеймс Мэнголдийн адал явдалт, онц сонирхолтой “Wolverine” киноны гол дүрд тоглох гэнэ.
Киноны зураг авалт өдгөө Японд үргэлжилж байгаа бөгөөд тус кинонд Японы нэрт жүжигчин Хироюки Санада, Тао Окамота нар болон Оросын нэрт жүжигчин Светлана Хоченкова, Америкийн кино од Брайн Ти нар хамтран тоглож буй ажээ.
Жеймс Мэнголдын 100 сая ам.долларын төсөвтэйгээр хийгдэж байгаа уг кино ирэх долдугаар сарын 24-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна. Жакмен уг шинэ киноны зураг авалтыг дуусгаад найруулагч Дэни Вильнёвын ирэх есдүгээр сард нээлтээ хийх “Prisoners” кинонд мөн тоглох гэнэ.
Э.АНХТУЯА